Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх "Түр хамгаалах байр"-ны барилгын ажил эхэллээ

Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх "Түр хамгаалах байр"-ны барилгын ажил эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэй, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх "Түр хамгаалах байр"-ны барилгын шав тавих ёслолын арга хэмжээ болжээ.

Олон Улсын жишиг стандарт, Монгол Улсын MNS60:40 2019 стандартыг хангасан шинэ Түр хамгаалах байр нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, өндөр настан харгалзахгүй хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай ба сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээ, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, амьдрах ухааны дадлага, сургалтын танхим, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх болон хүүхдийн тоглоомын өрөө, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай бөгөөд Монгол Улсын хэмжээнд шинэ загвар болохуйц барилгын тохижилттой юм.