ЗАЛРУУЛГА: ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшинд холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг Б.Батцэцэг хэмээн андуурч мэдээлсэндээ уучлал хүсэж байна

ЗАЛРУУЛГА: ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшинд холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг Б.Батцэцэг хэмээн андуурч мэдээлсэндээ уучлал хүсэж байна

ЖДҮХС-ийн захирал асан Б.Батцэцэг нарт холбогдох 1.5 тэрбум төгрөгийн хэргийг шүүхээс цагаатгасан талаарх мэдээллийг бид 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр бэлтгэн хүргэсэн билээ. 

Гэтэл тус хэрэгт дээрх мэдээлэлд нэр дурдагдсан ЖДҮХС-ийн захирал асан Б.Батцэцэг бус харин ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нар холбоотой байжээ. Сэтгүүлч шүүхийн нэгдсэн мэдээлэлд дурдагдсан Б.Б гэх нэрийн товчлолыг Б.Баттүвшин байсныг сайтар нягтлалгүй ЖДҮХС-ийн захирал асан Б.Батцэцэг хэмээн бичиж, түүний нэр төрд халдсандаа уучлалт хүсэж, залруулга гаргаж байна.