СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаварт суусан суудлын автомашиныг татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шаварт суусан суудлын автомашиныг татан гаргажээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Рашааны хажуу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 179 км, сумын төвөөс урд зүгт 15 км/-т Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны /2023.04.13/ өдрийн 21:37 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Мөнгөнморьт сумын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Свипт” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/, Мөнгөнморьт сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн Приус-41 загварын /2 зорчигчтой/ суудлын автомашин тус тус шаварт суусан байсныг 01:10 цаг ажиллан татан гаргажээ.