Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 13-ны /2023.04.13/ өдрийн 21:17 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан байна. Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн аж.
