Түгжрэл бууруулахаар албан байгууллагуудад "долоо хоногт нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах" зөвлөмж хүргүүлжээ

Түгжрэл бууруулахаар албан байгууллагуудад "долоо хоногт нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах" зөвлөмж хүргүүлжээ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос зөвлөмж гаргаж, дүүрэг тамгын газруудад зөвлөмж хүргүүлж байна. 

Худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн дүүргүүд тамгын газраараа дамжуулан өнөөдрийн байдлаар 3500 аж ахуйн нэгж, компани руу зөвлөмжөө явуулснаас 3200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтад оржээ.

Тус зөвлөмжид Улаанбаатар хотын төвийн дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн автомашингүй гудамж, явган болон унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ өөрийн хөрөнгө, нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах зэрэг санаачилгууд уг зөвлөмжид тусжээ. Мөн

  • Долоо хоногийн нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах
  • Ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох
  • "Цаг товлож, цахимаар уулзъя"арга хэмжээг зохион байгуулж хэвших
  • "Нэг чиглэлээс нэг автомашинаар" буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх

Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох зэрэг зөвлөмжийг баталсан байна.