Өргөө амаржих газрын буруугаас болж хохирсон хүүгийн ээж: Одоо хүү маань харж чадахгүй, хатуухан хэлэхэд амьд үхдэл шиг байна

Өргөө амаржих газрын буруугаас болж хохирсон хүүгийн ээж: Одоо хүү маань харж чадахгүй, хатуухан хэлэхэд амьд үхдэл шиг байна

Нийслэлийн Өргөө амаржих газарт амаржсан эмэгтэй төрөх эмнэлгийн буруугаас үүдэн хохирсон гэх тухай хэвлэлийн бага хурал хийлээ. 

Энэ үеэр хүүгийн ээж “Зүрхний цоорхойтой, хоёр түнх мултралтай байсныг эмч нар мэдээгүй. Бид хоёр эмнэлгээс хатгаа, менингит, ковид авсан. Энэ хугацаанд Өргөө амаржих газраас нэг ч удаа холбогдоогүй. Би хүүгээ гэдсэндээ эрүүл саруул тээж байсан. Одоо хүү маань харж чадахгүй, хатуухан хэлэхэд амьд үхдэл шиг байна. Эмнэлгийн зүгээс хүүхэд ээжээсээ халдвар авсан гэж хэлсэн. Хүүгээ тээж байх хугацаандаа ганц удаа ханиад хүрснээс бусдаар надад ямар ч өвчний шинж тэмдэг байгаагүй. Бүх зүйл сүүлдээ миний буруу болж байна. Намайг хоёр хоног ургийн усгүй байлгасан. Миний хүү цаашид нийгмийн харилцаанд оролцох боломжгүй, байнгын таталттай байгаа. Өдөрт 10 гаруй эм уудаг, заримдаа цаг нь давхцаад ууж амжихгүй тохиолдол бий. Манай хүүхдийг хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн тархиндаа гэмтэл авсан гэж оношилсон. Мөн халдвар авсан байна гэсэн. Монголд миний хүү эмчлэгдэх боломжгүй. Би Өргөө амаржих газар гомдолтой байна. Эмч нар намайг төрүүлж байхдаа хоорондоо бизнес ярьж байсан. Хүү маань их эм уудаг учраас элэг нь гэмтсэн, уушги усажсан байгаа. Өргөө амаржих газрын эмч нар зүрхний цоорхой болон түнхний хөгжлийг нь ч оношлоож чадаагүй." гэлээ.

Хүүг Турк улсад эмчлэх боломжтой талаар хариу ирсэн бөгөөд гурван сарын турш хандив цуглуулж байгаа юм. Гэвч эмчилгээний зардлаас ердөө 20 хувийг нь цуглуулжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө