“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг өнөөдөр /2023.04.15/ төв талбайд болж байна.
Тухайлбал, өдөрлөг нь дугуйг замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, унадаг дугуйгаар зорчигчдыг дэмжих, бүх насныханд дугуйн ач холбогдлыг таниулах, ногоон зээлийн орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй сонголтыг дэмжих, унадаг дугуйн үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дэлгэрүүлэх зорилготойгоор зохиогдож байгаа аж. Өдөрлөгт:
- Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
- Банкнуудын ногоон зээлийн танилцуулга
- Дугуйн түрээсийн үйлчилгээ
- Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
- Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
- Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
- Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
- Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ
- Дугуйн клуб, баг тамирчид, дугуй сонирхогчдын цугларалт