“Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг Сүхбаатарын талбай дээр зохиогдож буй. Үүнтэй холбоотойгоор төв зам хаана гэх мэдээлэл цахим сүлжээгээр цацагдаад байгаа.
Тэгвэл тус арга хэмжээтэй холбоотойгоор ямар нэг байдлаар зам хаахгүй аж. Өдөрлөг өнөөдөр /2023.04.15/ өглөө 10 цагт эхэлсэн бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Тус өдөрлөгт дугуйн худалдаа, үзэсгэлэн, засвар үйлчилгээ болон уралдаан, сургалт, зөвлөгөө зэрэг олон үйл ажиллагаа зохиогдож байгаа юм.