Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул өнөөдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 

НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм.

Харин маргааш буюу энэ сарын 28-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

4 цагийн өмнө