Монгол улсад сураггүй алга болсон гэх аялагч эсэн мэнд нутаг буцаж буй талаарх мэдээлэл гарчээ

Монгол улсад сураггүй алга болсон гэх аялагч эсэн мэнд нутаг буцаж буй талаарх мэдээлэл гарчээ

Итали улсын иргэн, мотоцикльтэй аялагч Sandro Travaglini 2019 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор дамжин Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирээд сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан.

Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 16-ны өдөр зургаа өөрийн цахим хуудаснаа  оруулаад сураггүй болсон хэмээж байв. 

Түүнийг эрэн хайх ажиллагааг "Монголын уулын дугуйтай  аялагчид" ТББ-аас зохион байгуулаад байсан юм. 

Тэгвэл Италийн дугуйтай аялагч Sandro Travaglini-г эсэн мэнд нутаг буцаж буй тухай мэдээлэл гадаадын зарим хэвлэлээр гарчээ. 

Тус аялагч нь долоо хоног хэнтэй ч холбоо барилгүй сураггүй байсан учраас ар гэрийнхэн нь сандарч "Монголын уулын дугуйтай аялагчид" ТББ-п ханджээ. 

Түүнийг эсэн мэнд харьж яваа талаар доорх газарт бичсэн байна. 

https://quotidianomolise.com/sandro-travaglini-sta-bene-e-in-viaggio-verso-casa/?fbclid=IwAR2E_t2mFjiQEnbaHQGAkLVk8PCfHYnQ8XK_d8r__eW-W7c3K7Xs8PLFl6A