СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс иргэдийг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс иргэдийг гаргажээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаа дугаар хороо орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 16-ны /2023.04.16/ өдрийн 22:53 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны шатны хонгилд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс дөрвөн иргэнийг гаргажээ.