СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт хүчтэй шороон шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, хоёр гэр нуржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймагт хүчтэй шороон шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, хоёр гэр нуржээ

Ховд аймгийн Жаргалант сумын Наран баг, Бичигт багт дөрөвдүгээр сарын 16-ны /2023.04.016/ өдрийн 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хоёр байшингийн дээвэр хууларч, 2 гэр нурсан тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 17:04 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын зургаан ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.