Нийслэлийн нүхэн гарцуудыг 24 цаг камерын хяналтаар хянаж байна

Нийслэлийн нүхэн гарцуудыг 24 цаг камерын хяналтаар хянаж байна

Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-д заасны дагуу том оврын тээврийн хэрэгсэл ачаа ачаад явахдаа өндрийн хэмжээгээ стандарт түвшинд ачих ёстой байтал хэтрүүлж ачих тохиолдол их гаргаж байна. Үүнээс үүдэн нүхэн гарц болон гүүрэнд механик эвдрэл үүсэж байгаа юм.

Энэ зам нь Олон улсын чанартай А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн 32,3 километрийн урттай, Монголын хамгийн анхны тууш зам  юм. Уг зам нь хоёр цэгт буюу замын эхлэлээс 226 метр болон замын дунд хэсэг болох 7,6 дахь километр дээр нийслэлийн болон орон нутгийн зам давхцаж улмаар нүхэн гарц болон гүүрийн байгууламжаар тус тус тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг.

Тэгвэл тус нүхэн гарцаар өндрийн хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгсэл нүхэн гарцыг удаа дараа мөргөж аюулгүй байдал болон насжилтад нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Үүнээс сэргийлэх үүднээс нүхэн гарцны урд хэсэгт өндрийн хязгаарлагчийг байрлуулсан хэдий ч энэхүү өндрийн хязгаарлагчийг ч мөн эвдэж, сүйтгэх тохиолдол их байна. Ийм учраас тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд болон хувь хүмүүс стандартын хэмжээнд ачаагаа ачих шаардлагатай байна.

Энэхүү зөрчлийг газар дээр нь тогтоох үүднээс камерын хяналтын системийг 24 цагаар байрлуулаад байна. Иймд Стандартаа мөрдөж бусдын зорчих эрхэд саад учруулахгүй байх мөн Улсад хохирол учруулахгүй байхыг тээвэрлэлт хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ