УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал таалал төгссөн явдалд УИХ-ын гишүүд хүндэтгэл үзүүлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал таалал төгссөн явдалд УИХ-ын гишүүд хүндэтгэл үзүүлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга асан, Архангай аймгийн засаг даргаар ажилласан байсан Д.Золжаргал энэ сарын 16-ны өдөр таалал төгсөж, хүнд гарз тохиогоод байгаа юм.

Тэрээр 2013-2016 оны хугацаанд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Нийгмийн даатгалын газрын дарга, 2016-2020 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга, 2020-2021 онд Архангай аймгийн засаг дарга зэрэг төрийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байсны зэрэгцээ, АН-ын залуучуудын томоохон төлөөлөл байсан юм. Тэгвэл өнөөдөр /2023.04.17/ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Д.Золжаргал агсанд хүндэтгэл үзүүлж, 1 минут дуугаа хураан зогсжээ.