"Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас үгүйсгэсэн ч түүнийг ажлаа өгч буй талаар улс төрийн хүрээнд аль эртнээс ярьж байв

"Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэх мэдээллийг Хөгжлийн банкнаас үгүйсгэсэн ч түүнийг ажлаа өгч буй талаар улс төрийн хүрээнд аль эртнээс ярьж байв

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргасан талаар зарим хэвлэлд мэдээлжээ. Энэ талаар Хөгжлийн банкны хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа " Одоогоор албан ёсны мэдээлэлгүй байна" гэсэн юм. 

Хэдийгээр Хөгжлийн банкнаас ийм тайлбарыг хэлж буй ч түүнийг ажлаа өгөхөөр бэлтгэж эхэлсэн талаар улс төрийн хүрээнд аль эртнээс ярьж эхэлсэн. Тодруулбал, түүнийг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ хийхийн тулд ажлаа хүлээлгэн өгч байгаа гэх мэдээлэл байгаа юм. Тэрээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг олон нийтэд зарлаж зээл төлүүлэх ажилд үр дүнтэй ажилласан хэмээн үнэлэгдэж буй нэгэн юм. 

Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хурлаас шийдвэрлэнэ. ТУЗ-ийн хувьд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчтэй холбоотой шүүхийн маргаан эцэслэгдэх хүртэл захирлаар нь ажиллуулах сонирхолтой байгаа гэх мэдээлэл ч байна. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө