Н.Мандуул: Би Ковидын хуулиар түр томилогдсон учир чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор улс төрд орох бодол байхгүй

Н.Мандуул: Би Ковидын хуулиар түр томилогдсон учир чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор улс төрд орох бодол байхгүй

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө ТУЗ-даа гаргасан талаарх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татаад байна.

Тэгвэл энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул цахим хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг өгчээ. Тэрбээр "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэжээ.