БНСУ-ын “Far East University” нь манай улсад салбар сургуулиа байгуулж, иргэний нисэхийн боловсон хүчин бэлтгэнэ

БНСУ-ын “Far East University” нь манай улсад салбар сургуулиа байгуулж, иргэний нисэхийн боловсон хүчин бэлтгэнэ

Бүгд Найрамдах Солонгос Улсын “Far East University” нь Монгол Улсад салбар сургуулиа нээхээр бэлтгэж байна.

Өнөөдөр /2023.04.18/ “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн удирдлага, төлөөллүүдтэй талууд уулзаж, санал солилцлоо. Тус их сургууль нь Монгол Улсын иргэний нисэхийн ирээдүйн боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх, нисэхийн дадлагын төв байгуулах чиглэлээр шат дараатай төлөвлөгөөт ажлууд хийгдэж байгааг уулзалтаар танилцуулсэн хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.