ХУВААРЬ: Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

ХУВААРЬ: Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

Дөрөвдүгээр сарын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ.

Энэ сарын 20-нд буюу маргааш хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг олгох бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж, хүнсний талоныг дөрөвдүгээр сарын 14, 25-ны өдрүүдэд өгөх хуваарьтай байна. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сарын баяраар урьдчилж өгсөн бөгөөд энэ сараас эхлэн хэвийн горимоор олгох аж. Өнгөрсөн сард нийт 1,151.3 мянган хүүхдэд 100,000 төгрөгийн тэтгэмжийг нь шилжүүлжээ.

Дөрөвдүгээр сарын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь: