И-Бизнес платформоор дамжуулан бүх төрлийн зөвшөөрлийг онлайнаар авах боломжтой

И-Бизнес платформоор дамжуулан бүх төрлийн зөвшөөрлийг онлайнаар авах боломжтой

Цахим хөгжлийн харилцаа холбооны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зуржээ. Энэ үеэр ЦХХХЯ-ны сайд Н.Учрал И-Бизнес платформын давуу талыг танилцуулсан байна.

Тэрбээр “Бид төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, нээлттэй хүргэх ажлын хүрээнд Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газраар дамжуулан “Хурдан төрийн үйлчилгээ”-ний цэгийг 21 аймагт нийт 504 салбар байгуулахаар ажиллаж байна. И-бизнес платформоор дамжуулан бүх төрлийн зөвшөөрлийг онлайнаар авах боломжтой.

Төр өөрт байгаа үйлчилгээг цахимжуулснаар:

  1. Цаг хугацаа хэмнэх
  2. Зардал хэмнэх
  3. Авлигалыг бууруулах
  4. Бизнес эрхлэгч байгууллагууд нэг гараанаас өрсөлдөх нөхцөл бололцоог бүрдүүлдэг.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд шилэн үйлчилгээг манай яам манлайлан ажиллаж байна. Энэ ч хүрээнд долоо хоног бүр шилэн индексээ зарлаж байгаа. И-бизнес системээр дамжуулан бизнес эрхлэгчдийн мэдээлэл нь илүү цэгцтэй болсон. Мөн төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж буй судалгаа бүх төрлийн мэдээллийг бизнес эрхлэгч нартаа хэрэглэх нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна” гэжээ.

Т.Бямбажаргал