Өндрөөс унах гэж байсан 13 настай хүүхдийг эсэн мэнд буулгажээ

Өндрөөс унах гэж байсан 13 настай хүүхдийг эсэн мэнд буулгажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Цэргийн хотхон”-ны нэгэн байрны цонхоор өсвөр насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр /2023.04.18/ 08:38 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Т /13 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ дөрвөн давхрын  цонхны тавцан дээр гарч суусан байсныг эсэн мэнд буулгажээ.