О.Энхмаа: Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь хууль бусаар зарагдаж, 12 давхар орон сууц баригдаж байна

О.Энхмаа: Түлэнхийн эмнэлгийн газрын 60 хувь хууль бусаар зарагдаж, 12 давхар орон сууц баригдаж байна

Түлэнхийн эмнэлгийн С блокийн газар дээр хууль бусаар барьсан 12 давхар орон сууцыг битүүмжилж, борлуулалтыг зогсоох, Геронтологийн төв эмнэлгийн барилгыг царцаасан "Арево интернэйшнл"-д орсон 21.5 тэрбум төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийг шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж буй талаар иргэн О.Энхмаа мэдээлэл хийлээ.

Иргэн О.Энхмаа “Хүн амын эрүүл мэндийн асуудалтай холбоотой барилгын ажил удааширч байгаа учир эхний удаа "Арево интернэйшнл" ХК-ийн гүйцэтгэл, санхүүжилтийг шалгуулах хүсэлтийг АТГ-т шалгууллаа. 2004 онд түлэнхийн төв эмнэлэг 16 мянга 400 м.кв талбайтай байсан бол одоо 7330 м.кв талбайтай болж, газрын 60 хувь нь алдагдаж, хувийн орон сууц барилга байгууламж баригдсан байна. ГССҮТ-ийн зөвлөх эмч н.Шагдарсүрэн анх 1200 м.кв газрыг өөртөө авсан байгаа юм. Мөн иргэн н.Хажидмаад 980 м.кв газар олгосон. Түүний дараа 2017 онд С.Амарсайхан хотын дарга байхдаа Д.Сарангэрэл сайдад  хулгайн журмаар тушаал өөрчлөн хувийн орон сууц барих зөвшөөрлийг гаргасан байдаг. Ингэж явсаар хувийн эзэмшлийн 12 давхар орон сууц баригдахаар болсон. Эл хэргийн материалд байгаагаар хамгийн анх газраа хамгаалах ёстой байсан. ГССҮТ-ийн дарга байсан н.Отгонгэрэл гэж хүн шуналын сэдлээр мөнгөтэй компани олж “санхүүжилтийг та нар босго, газрыг би шийдье” гэх саналыг анх засвар хийхээр очсон компанийн хүмүүст тавьсан байдаг. Хууль шүүхийн ялзарсан байгаа тод жишээ болж байна” гэлээ.