Увс аймгийн Завхан сумын “Чулуун-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 85 км-т/ 04.18-ны өдөр 24-27 м/с хүртэл шороон шуурга шуурсны улмаас нэг гэр нурж, эвдэрсэн тухай мэдээллийг дөрөвдүгээр сарын 19-ний /2023.04.19/ өдрийн 10:10 цагт аймгийн сумын Засаг даргын тамгын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Завхан сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 19-ний /2023.04.19/ өдрийн 13:15 цагт тухайн газарт очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Шуурганд малчин Б-ын зургаан ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
