ШУУРХАЙ: Өөрийгөө шатааж нас барсан гэх “Содмонгол“ ШТС-ын түгээгчийн гэрээслэл гэх зүйл одоогоор олдоогүй бөгөөд гар утас нь мөн шатжээ

ШУУРХАЙ: Өөрийгөө шатааж нас барсан гэх “Содмонгол“ ШТС-ын түгээгчийн гэрээслэл гэх зүйл одоогоор олдоогүй бөгөөд гар утас нь мөн шатжээ

Ховд аймгийн Жаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг "Содмонгол" ШТС-д ажиллаж байсан 27 настай эрэгтэй өөрийгөө шатаасан байж болзошгүй нас барсан хэрэг өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амь хохирогч нь ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээсэн гэх баримт одоогоор олдоогүй байгаа аж. Харин талийгаачийн гар утас түүнийг шатах үед мөн шатаж, дэлбэрсэн байна. 27 настай залуугийн үхлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.