Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэгдсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

Э.Бат-Үүл: С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт гүтгэгдсэн хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр НПГ-аас мэдээлсэн. 

Тэгвэл С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 25 тэрбум төгрөг нэхэмжлэхээ мэдэгдлээ. Энэ талаар тэрбээр "Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс өөрт учирсан хохирлоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй. Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан Намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ.

Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улстөр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ. Тэр Академи босох өдөр ирнэ ээ.
Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө" гэжээ.