Ч.Сарангэрэл: "Шанага нь тав" хөшөө нь Зуунмод хот Төв аймаг болон Улаанбаатарыг олон жил хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байсан гэсэн утгатай

Ч.Сарангэрэл: "Шанага нь тав" хөшөө нь Зуунмод хот Төв аймаг болон Улаанбаатарыг олон жил хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байсан гэсэн утгатай

Төв аймаг 100 жилийн ойдоо зориулан "Шанага нь тав" гэдэг хөшөө босгохоор болсон талаарх мэдээлэл эдгээр өдрүүдэд цахим сүлжээнд олны анхаарал татаж, басхүү шүүмжлэлд өртөөд байна. 

Тэгвэл уг хөшөөний талаар Төв аймгийн Зуун мод сумын Засаг дарга Ч.Сарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр "Төв аймгийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. 100 жилийн ойн хүрээнд иргэдийнхээ амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс 20 га газрыг цэцэрлэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд уг цэцгийн бортогыг хийж байгаа юм. Агуулга нь Зуунмод хот Төв аймаг болон Улаанбаатар хотыг олон жил хүнсний бүтээгдэхүүнээр хангаж байсан гэсэн утгатай. Зун нь цагаан цэцгийн мандалаар, өвөл нь цасаар цэцгийн бортогыг дүүргэх ногоон байгууламж юм. Уг байгууламжийг цемент, шохойгоор хийхгүй цэвэр модоор урлана" гэлээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө