Б.Хурц: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг намайг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл Ц.Нямдорж эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан

Б.Хурц: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг намайг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл Ц.Нямдорж эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон талаар өчигдөр НПГ-аас мэдээлсэн. Тэгвэл Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдан шүүхээс ял сонсож байсан ТЕГ-ын дарга Б.Хурц эдээрх үйл явдалтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэг намайг ТЕГ-ын даргаар томилогдохоос өмнө Дорлигжавыг ерөнхий прокурор, Ариунсанг ТЕГ-ын даргаар ажиллаж байхад шалгагдаж эхэлсэн хэрэг. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат бид хоёр үргэлжлүүлэн авч шалгасан. 

Намайг тэднийг эрүүдэн шүүсэн гэж ярьдаг. Гэтэл би энэ хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа тавьж байсан ч гаргаж байсан. Тэр ч бүү хэл хоригдож байхдаа эхнэр хүүхдээрээ дамжуулан нууцаас гаргаж өгөхийг хүссэн ч нууцаас гаргаж өгөөгүй.  Уг нь нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байхад жинхэнэ эрүүдэн шүүлт явагдсан. Гэтэл ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гэнэт гарч ирээд "Энэ бол улстөрийн хэрэг байсан" гэж мэдэгдэж байна. Тэтгэвэртээ гараад гэртээ хэвтэж байсан өвгөн гэнэт гарч ирээд шоу хийгээд. Энэ нь улс төрийн хэрэг байсан гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ хэрэг илрээгүй. Магадгүй энэ нь бүх зүйлийн эхлэл байхыг үгүйсгэхгүй. Гэнэт ардчилал, хүний эрх яриад гарч ирдэг. Гэтэл үнэндээ түүний үед ямар олон хүн эрүү шүүлтэд орж байлаа. Эрүү шүүлт хийх гээд гадаадаас сандал оруулж ирж байсан хүн шүү дээ" гэжээ.