Гэрээсээ явган гараад сураггүй болсон иргэнийг хоёр өдрийн дараа олжээ

Гэрээсээ явган гараад сураггүй болсон иргэнийг хоёр өдрийн дараа олжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын * дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө нь дөрөвдүгээр сарын 18-ны /2023.04.18/ өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний /2023.04.19/ өдрийн 01:40 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг дөрөвдүгээр сарын 20-ны /2023.04.20/ өдрийн 09:00 цагаас эхлэн зохион байгуулж мөн өдрийн 11:40 цагт гэрээс нь урд зүгт 24 км-т Гурвантэс сумын “Шинэ-Ус” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.