У.Хүрэлсүх: Ирэх зун Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

У.Хүрэлсүх: Ирэх зун Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого", Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг эхлүүлж буй. Төслийн ажлыг зунаас эхлүүлэхээр бэлтгэж байгаа талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэрээ хэлжээ. Төслийг гүйцэтгэгч аж, ахуй нэгжүүд БНХАУ-аас ирж байрласан бөгөөд ажлыг эхлүүлэхэд бүх талаар бэлтгэж буй юм. 

Өнгөрсөн сарын 29-ны өдрийн /2023.03.29/ Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг шийдвэрлэсэн. 

Тодруулбал, 

  1. Техник хяналтын зардал тав орчим сая ам.долларыг 2024-2027 оны улсын төсөвт суулгах тогтоолыг гаргасан. 
  2. Эд хөрөнгийн нөхөн үнэлгээний үлдэгдэл төлбөр дөрөв орчим тэрбум төгрөгийг шийдвэрлэнэ. 
  3. Нэг удаагийн нөхөн төлбөрийг 1241 иргэнд өгөх бөгөөд үлдэгдэл 13.3 тэрбумыг шийдвэрлэнэ. 
  4. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын усан сангийн нөлөөлөлд автахаар соёлын өвүүдийг авран хамгаалах ажилд зургаан тэрбум орчим төгрөгийн төсвийг 2024 оны улсын төсөвт суулгана гэж шийдвэрлэсэн билээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө