"Энэ сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өглөөнөөс иргэдийн данс руу шилжүүлнэ" хэмээн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас мэдээлжээ.
Дөрөвдүгээр сард нийт 1,143,399 хүүхдэд тэтгэмж олгох юм байна. Өрхөд шинээр хүүхэд мэндэлсэн бол харьяа баг, хорооны Засаг даргад хандаж, өрхийн бүртгэлд бүртгүүлэн E-Mongolia, E-halamj системээр "Шинэ төрсөн хүүхдэд хүүхдийн мөнгө авах хүсэлт"-ийг илгээх журамтайг санууллаа.