Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн "Ид шидийн орон" төсөл таван жилийн туршлагадаа үндэслэн 2022 оноос эхлэн "Ид шидийн орон" жишиг төвийг орон нутагт бүтээх тендерийг 21 аймагт зарласан.
Тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорсон билээ. Улмаар тус аймагт таван сарын дотор “Ид шидийн орон” сүндэрлэсэн юм.
Үүний дараа бусад аймгууд өөрсдийн нөөц боломжоо дайчлан нутагтаа “Ид шидийн орон барихаар өрсөлдөж буй. Энэ хүрээнд Хөвсгөл аймагт “Ид шидийн орон” барих барилгын ажил явагдаж байгаа юм. Тэгвэл Архангай аймгийн баг нөөц боломжуудаа ашиглаж аймагтаа “Ид шидийн орон” барихаар болжээ. Улмаар “Лантуун дохио ТББ”-аас тус аймгийн багийг чиглүүлж, бэлтгэл ажлын төлөвлөгөө, газар болон бусад нөөцүүдтэй танилцаж таван сард үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон байна.