НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа бас нэг цэргийн албан хаагч залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар өгөхдөө "Бид иргэдээ татаж авахаар ажиллаж байна. Ганц Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байгаа. Бид байнгын цахимаар холбогдож мэдээлэл авч байна. Одоогоор тэд аюулгүй газар байгаа ч нөхцөл байдал хүнд байгаа тул тус бүсээс гаргахаар ажиллаж байна" гэв.
Тус хоёр иргэнтэй холбоо тогтооход хүндрэлтэй байгаа бөгөөд татан авах ажлыг БХЯ, ГХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран хийж байгаа аж. Хоёр иргэний гацаад буй газарт нөхцөл байдал хүнд байгааг албаныхан хэлж байна.