Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдлаа

Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдлаа

Энэ үеэр Онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа М.Пүрэвжав тавдугаар сард зохион байгуулагдах стратегийн команд штабын дадлага, сургуулийн бэлтгэл ажлын явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх онцгой комиссын гишүүдэд “Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэлийг хангуулах ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, дүүргийн ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.