Дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай болон ойр орчмыг нь аюулгүй болгох ажлыг эхлүүллээ

Дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбай болон ойр орчмыг нь аюулгүй болгох ажлыг эхлүүллээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой Баянзүрх дүүргийн хэмжээнд хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох эрсдэлийг бууруулах, хүүхдэд аюултай тоглоомыг буулгах арга хэмжээг эхлүүлээд байгаа.

Өнөөдөр 4 дүгээр хорооны Засаг дарга Б.Энхболд хорооныхоо “Солонго-5” СӨХ-ийн даргатай уулзаж хүүхдийн тоглоомын талбайн ойролцоох бетон, хуучин цэцгийн мандал зэргийг аюулгүй болгох шаардлагыг хүргүүллээ.

Мөн энэ үеэр орчныхоо үзэмжид нөлөөлж буй хэрэгцээгүй болсон мухлагийг ч мөн буулгах талаар ярилцаж, шийдвэрлэхээр боллоо.

Хүүхдийн тоглох орчныг аюулгүй болгох арга хэмжээг авахгүй байх нь өөрөө үл хайхрах төрлийн хүүхдийн хүчирхийллийн нэг хэлбэр юм.

Тиймээс хороод болон СӨХ-үүд, иргэд, аж ахуйн нэгжүүдийг ойр орших хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулахыг уриалж байна.