Булган аймгийн Бугат сумын “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ дөрөвдүгээр сарын 23-ны /2023.04.23/ өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний /2023.04.24/ өдрийн 03:01 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн байна.
