Энэтхэгийн санхүүжилтээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

Энэтхэгийн санхүүжилтээр барьж буй газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орно

Энэтхэгийн тусламжаар барьж, санхүүжүүлж буй Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр 2025 он гэхэд ашиглалтад орох талаах Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд тус улсын “Live mint” мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд ярилцлагадаа “Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний шатыг энэ оны сүүлээр дуусгана. Монгол Улс эрчим хүчний импортын хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай байгаа тул энэхүү бүтээн байгуулалт стратегийн ач холбогдолтой юм. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улс газрын тос, нефтийн хэрэгцээнийхээ 70 хувийг дотоодоосоо хангахад тусална. Мөн Монгол улс уул уурхай, металлын салбарт Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг татахаар найдаж байгаа бөгөөд 2024 он гэхэд коксжих нүүрсээ Энэтхэг рүү тээвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байна. Ховор металлын гол нөөц Монголд байдаг ч энэ нь хагас дамжуулагч болон ногоон хөдөлгөөнт технологийн дэвшилтэт чадавхыг бий болгох Энэтхэгийн амбицад чухал ач холбогдолтой байж болох юм” гэжээ.