Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Үндэсний мэдээллийн Монцэма агентлагийн байранд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Юнеско-гийн Монголын Үндэсний комисс, ХЭҮК, “Эмнести Интернэшнл”, “Глоб Интернэшнл” төв, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн зөвлөл хамтарч “Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.  

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ирээдүйн эрхээ бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор тэмдэглэж байна.

Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл, Глоб Интернэшнл Төв, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл хамтарч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн хариуцлага, ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг ил тодоор хэлэлцэж, асуудал дэвшүүлэх, шийдэл эрэлхийлэх, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд 2023.04.24-ний 14:00 цагт "Сэтгүүл зүйд хүний эрхийг хангах нь" сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгийг Монцамэ агентлаг дэмжин оролцож байна.