Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж, авто зогсоол болон зам талбайг чөлөөлөх ажил явагдаж байна

Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулж, авто зогсоол болон зам талбайг чөлөөлөх ажил явагдаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийх гэж буйтай холбогдуулан зам талбайг чөлөөлөх ажил явагдаж байна.

Тухайлбал, Айлчлалын үеэр Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалт  хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа. Мөн тодорхой байршлуудад авто зогсоол чөлөөлөх ажил явагдаж байна.

Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.