Өнөөдөр 17:00-18:30 цагийн хугацаанд Яармаг-Сүхбаатарын талбай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Өнөөдөр 17:00-18:30 цагийн хугацаанд Яармаг-Сүхбаатарын талбай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийх гэж буйтай холбогдуулан зам талбайг түр чөлөөлөх ажил явагдаж буй.

Энэ хүрээнд өнөөдөр /2023.04.24/ 17:00 цагаас 18:30 цагийн хугацаанд Яармагаас Жанжин Д.Сүхбаатарын талбай хүртэлх хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тухайн маршрутаар зорчихгүй байхад анхаарна уу.