Хар-Ус нуурын орчмоос 100 гаруй малын сэг зэм, 10 тн  хог хаягдлыг цэвэрлэж, устгажээ

Хар-Ус нуурын орчмоос 100 гаруй малын сэг зэм, 10 тн хог хаягдлыг цэвэрлэж, устгажээ

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Хар-ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран Хар-ус нуурын БЦГ-т байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулжээ.  Тодруулбал, Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Шаврын тохой, Чандмань сумын нутаг Хар-Ус нуурын Цахиуртын хоолой гэх газарт хог хаягдал, малын сэг зэм их хэмжээгээр үүссэн байсныг цэвэрлэсэн байна. Энэ ажлын хүрээнд нийт 100 орчим малын сэг зэмийг нуураас гаргаж, 10 тонн орчим хог хаягдлыг  цуглуулан тээвэрлэж, нэгдсэн хогийн цэгт хүргэж ариутгал халдваргүйтгэл хийж устгалаа. 

Т.БЯМБАЖАРГАЛ