Замын хязгаарлалтыг цуцалж, хэвийн горимд шилжүүллээ

Замын хязгаарлалтыг цуцалж, хэвийн горимд шилжүүллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийхээр 16.00 цагт /2023.04.24/ Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Түүний айлчлалтай холбогдуулан Яармагаас-Сүхбаатарын талбай хүртэлх замыг 17.00-18.30 цагийн хооронд түр хязгаарлаад байсан. 

Тэгвэл тус замуудын хөдөлгөөнийг дөнгөж сая нээж, хэвийн горимд шилжүүлсэн гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ. Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах юм.

Т.БЯМБАЖАРГАЛ