“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд ээлтэй дүүрэг” хэлэлцүүлэг боллоо

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд ээлтэй дүүрэг” хэлэлцүүлэг боллоо

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл, Социал демократ клуб хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд ээлтэй дүүрэг” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, ажил эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

Хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцлоо. Мөн олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд онцолбол, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зарим асуудал” сэдвээр Хүний эрхийн дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлага” сэдвээр БЗД-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн тэргүүн Б.Мөнххишиг илтгэл хэлэлцүүллээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө