Завхан аймгийн Дөрвөлжин суманд /аймгийн төвөөс хойд зүгт 232 км, сумын төвд/ дөрөвдүгээр сарын 24-ний /2023.04.24/ өдрийн 18:00 цагийн орчим долоон настай эрэгтэй хүүхэд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний /2023.04.24/ өдрийн 23:47 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Т /7 настай, эрэгтэй/-ийг дөрөвдүгээр сарын 24-ний /2023.04.24/ өдрийн 23:47 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж дөрөвдүгээр сарын 25-ны /2023.04.25/ өдрийн 05:35 цагт хажуу айлын хашаанаас олж иргэн А-д хүлээлгэн өгсөн байна.
