СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өрөө байр шатжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өрөө байр шатжээ

Дорнод аймгийн Халхгол сумын * дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 24-ний /2023.04.24/ өдрийн 18:03 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын эзэмшлийн нэг өрөө байр доторх эд зүйлсийн хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан байна. Мөн утаажилтын бүсээс найман иргэнийг гаргажээ.