СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унаж нас барсан 11 настай хүү "морь хөлсөлж" ирээд уяа тойрч байхдаа унаж, хүнд гэмтэл авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унаж нас барсан 11 настай хүү "морь хөлсөлж" ирээд уяа тойрч байхдаа унаж, хүнд гэмтэл авчээ

Хууль бус морь уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж, тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 11 настай эрэгтэй хүүхэд мориноос унасуны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч эмчлигдэж байгаад нас барсан. Тус хэрэгт Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна.

Тэгвэл эх сурвалжаас энэ талаар тодруулахад, Дээр нэрлэгдэж буй хууль бус морины уралдаан гэдэг нь дөрвөөс таван морины хөлслөх буюу хурдан морины уралдааны бэлтгэл ажил явагдаж байсан. 11 настай унаач хүү морь хөлслөж ирээд уяагаа тойрч явахдаа мориноос унасан. Уяа тойрч явсан учраас хамгаалалтын малгайгүй байсан. Мөн унаач хүү тухайн үед амралтын өдөр таарсан тул ээжийнхээ зөвшөөрлөөр үеэл ахынхаа морийг унаж явсан. Хүү мориноос унамагцаа тархиндаа гэмтэл авч яаралтай эмнэлэгт хүргэж хагалгаанд оруулсан боловч, ГССҮТ-ийн эмч нар тархиндаа маш хүнд гэмтэл авсны улмаас ямар ч амьдрах боломжгүй байгааг мэдэгдсэн” гэсэн юм.

Иймд сарын дараа морин уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулах нь хуулиар зөвшөөрөгдөж, хурдан морины уралдаанууд шил дараалан болох гэж буй энэ үед уяач нар унаач хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан хамгаалалтын малгай болон хувцас хэрэглэлийг иж бүрэн өмсгөх, хүүхдэд эмнэг морь унуулахгүй байх, гэр бүлийнхэн нь насанд хүрсэн хүнээс зөвшөөрөл авч, хүүхдээс хүсэлт сонсох зэрэг хүүхдүүд амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахыг сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээллийг нийтэллээ. Учир нь Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ны өдрөөс тавдугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон юм.