ВИДЕО: Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд барихаар болжээ

ВИДЕО: Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд барихаар болжээ

Монгол Улсын аялагчид Эверестэд чуулахаар Улаанбаатар хотоос Непаль улс руу дөрөвдүгээр сарын 9-ны өдөр /2023.04.09/  Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарын залуус хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Улмаар монголын уулчин аялагчид Эверестэд авирч 5535 метрийн өндөрт гарах зорилгоо биелүүлээд байгаа юм. Мөн уг аяллын үеэр Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд барих ажлыг өнөөдрөөс /2023.04.26/ эхлүүлжээ.

Энэ талаар Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа "2015 оны аймшигт газар хөдлөлтөөр 20.000 орчим байшин сургууль нурж, 10000 хүн амь эрсэджээ. Сургуулиа алдсанаас хойш 7 жил сургуульгүй контейэрт суралцаж байгаа 150 хүүхэдтэй сургуульд Ид шидийн орны нэрэмжит хөгжлийн төвийг нээж тохижуулах, бүх хүүхдийн жилийн хичээлийн хэрэгслийг авч өгөх ажлыг хийх гэж байна. Монгол хүмүүс авдаг биш өгдөг" хэмээн бичжээ.

Түүнчлэн энэ онд "Лантуун дохио" ТББ үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой болсон. Энэ хугацаанд тус байгууллагын залуус сайн дураараа санаа нэгдэж, ид шидтэй хандивлагчидтай хамтран өдгөө "Ид шидийн орон" нэг, хоёр төвийг Улаанбаатар хотод байгуулж, 2023 оноос эхлэн орох нутагт “Ид шидийн орон төслийг хэрэгжүүлж, Дундговь аймагт сүндэрлүүлсэн юм. Мөн одоогоор гурван аймагт баригдахаар болж, төслийн ажил эхлээд байгаа билээ.

ВИДЕО: