Булган аймагт ой хээрийн гал түймэр гарчээ

Булган аймагт ой хээрийн гал түймэр гарчээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км-т/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 25-ны /2023.04.25/ өдрийн 17:45 цагт аймгийн онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 20:48 цагт цурамд оруулж, дөрөвдүгээр сарын 26-ны /2023.04.26/ өдрийн 10:30 цагт унтраасан.