ФОТО: Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд байгууллаа

ФОТО: Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд байгууллаа

"Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарын залуус Эверестэд аялалынхаа үеэр Ид шидийн орны нэрэмжит "MagicMongolia" хөгжлийн төвийг Непаль улсын газар хөдлөлтөд нурсан тосгонд байгуулах ажил эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тус тосгон нь 2015 оны аймшигт газар хөдлөлтөөр 20 мянга орчим байшин сургууль нурж, 10 мянган хүн амь эрсэдсэн байна. Улмаар энэ үеэр сургуульгүй болсон 150 хүүхэд долоон жил сургуульгүй контейнерт суралцаж байгаа тул Ид шидийн орны нэрэмжит хөгжлийн төвийг нээж тохижуулах, бүх хүүхдийн жилийн хичээлийн хэрэгслийг авч өгөх ажлыг зохион байгуулж буй талаар Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа бичсэн юм. Тэгвэл тосгоны хүүхдүүдийн сургууль буюу контейнертыг тохижуулах ажил дуусаж, тэд өнөөдөр /2023.04.27/ өнгө өнгөөр туяарсан шинэхэн танхимдаа хичээллэж байна.

ФОТО: 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө