Барууны хэвлэлүүд Э.Цэндбаатарыг Америкийн алдарт тамирчинг хүндхэн нөхцөлд оруулсан Чингисийн хүү хэмээн шуугиж байна

Барууны хэвлэлүүд Э.Цэндбаатарыг Америкийн алдарт тамирчинг хүндхэн нөхцөлд оруулсан Чингисийн хүү хэмээн шуугиж байна

МУГТ Э.Цэндбаатар АНУ-д мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд Нью Йорк хотын "Sony Hall" танхимд хийх талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл Э.Цэндбаатарын хоёр хоногийн өмнө алдарт тулаанч Райан Гарсиатай хийсэн бэлтгэл бокс сонирхогчдын анхаарлыг татаж, өнөөдөр болох уг тулаан хэрхэн өрнөхийг ихээхэн анхаарч байна. 

Тодруулбал, Э.Цэндбаатар нь мэргэжлийн боксын өнөө цагийн шилдгүүдийн нэг Райан Гарсиагийн тулааны бэлтгэлийг хангаж байх үедээ бэртэл учруулсан тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлж, уучлалт хүссэн юм. Уг постыг нийтлэхдээ google translate ашиглан өөрийн хэлэх гэснээс зөрүү утга санааг илэрхийлснээс үүдэж зарим хүмүүс түүнийг Райан Гарсиагийн эсрэг тулалдах байсан Гервонта Дэвисийн талд ажиллаж санаатайгаар гэмтээсэн хэмээн буруутгаж байгаа юм. Гэхдээ дийлэнх хэвлэлүүд түүнийг Америкийн алдарт тамирчинг хүндхэн нөхцөлд оруулсан Чингисийн хүү хэмээн шуугиж байна.

ЭХ СУРВАЛЖ: https://amp.marca.com/

www.boxingscene.com

Т.БЯМБАЖАРГАЛ