Нүүрсний хийн компани “Talon Energy” Монголд анхны цооногийг өрөмджээ

Нүүрсний хийн компани “Talon Energy” Монголд анхны цооногийг өрөмджээ

“Talon Energy Ltd” нь түнш “TMK Energy Ltd”-ийн “Гурвантэс XXXV CSG” төслийн Монгол Улсын Өмнөговийн сав газарт хэрэгжүүлэх туршилтын цооног өрөмдлөгийн хөтөлбөрт ахиц гарсныг мэдээлжээ.

“TMK Enegry” компанийн хийсэн өрөмдлөг 60 метрийн хий агуулсан нүүрсэн давхаргад нэвтэрчээ. Төсөлд ашиглахаар төлөвлөж буй гурван цооногоос эхний буюу “LF-01” цооногийг дөрөвдүгээр сарын 12-нд /2023.04.12/ өрөмдлөг хийж, улмаар дөрөвдүгээр сарын 26-нд /2023.04.26/ гүнд хүрч, төлөвлөгөөний дагуу 375 метр өрөмдсөн байна. Тус өрөмдлөг “Major Drilling” компанийн төлөвлөгөөнд заасан хугацаанд дууссан бөгөөд операторын таамаглаж байсанчлан 151 метрээс 375 метрийн зайд 60 метр зузаан хийн нүүрсэн давхаргад орсон байна.

Talon компанийн гүйцэтгэх захирал Колби Хауср “Туршилтын гурван цооногийн эхнийх аюулгүй, цаг хугацаа, төсөвт тусгагдсан зардалд багтсан өрөмдлөг хийсэнд бид маш их баяртай байна” гэжээ.

Туршилтын хоёр дахь цооногийг өрөмдөх бэлтгэл ажлын хүрээнд “LF-01”-ээс ойролцоогоор 200 метрийн зайд орших “Lucky Fox-2 (LF-02)” цооног руу өрөмдлөгийн машин хөдөлжээ. Цооногууд хоорондоо 200 метрийн зайтай байрлаж байгаа бөгөөд “Talon Energy Ltd” компанийн зүгээс туршилтын хөтөлбөрт 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт оруулж байгаа юм. Мөн “TMK Energy”-ийн хувь тэнцүүлэн төлж байгаа зардал 3.15 сая ам.доллар давсан аж. 




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө