Нийслэлийн хэмжээнд 160 мянга гаруй золбин нохой байна

Нийслэлийн хэмжээнд 160 мянга гаруй золбин нохой байна

Энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг Хотын ерөнхий менежер М.Баяраа танилцууллаа.

“Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Үүнээс үзэхэд нэг га газарт зургаан эзэнгүй нохой байгаа юм. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт золбин нохой тоологдсон байна.Он гарснаас хойш 29,679 золбин муур, нохойг устгасан бөгөөд тендер шалгаруулалт дуусахаар эхний ээлжид 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийнэ” хэмээн Хотын ерөнхий менежер М.Баяраа танилцууллаа.